Зовлонгийн шалтгаан нь жаргал, жаргалын шалтгаан нь зовлон. Зовлон нь жаргалын үнэ цэнийг харуулдаг бол жаргал нь зовлонгийн үнэ цэнийг харуулдаг. Иймд байнга жаргалтай байх юм шиг эсвэл байнга ийм зовлонтой байх юм шиг сэтгэл санаагаа ийм битгий байлгаарай.
Фэнг Шүйн урлаг нь өөрөө үргэлж ийм зүйлийг илүү тэнцвэртэй байлгах, тогтвортой байлгахад чиглэсэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол үргэлж мөнгө олох тухай битгий бодож байгаарай. Яаж олох уу? Фэнг Шүйн ямар арга хэрэглэх үү? Зүүн өмнө эд баялгын зүгтээ саванд ус хийж тавихаар мөнгөний таатай урсгал орж ирэх ёстой гэх мэт. Гэтэл энэний сөрөг тал нь мөнгөний урсгал нь өөрөө тодорхой зүйл дээр л орж ирдэг. Жишээ нь: Олох тухай биш үрэх тухай бодоод зүүн өмнө зүгтээ ус хийж тавих нь илүү бодитой зан үйл болно. Мөнгө орж ирвэл ингэж гоё зарцуулаад ийм асуудлаа шийднэ гэж бодоорой. Тэрнээс ямар ажил хийж яаж мөнгө олох уу гэж битгий бодоорой. Үрэх шалтгаан байгаа л бол олох шалтгаан үргэлж гарч ирдэг. Зөв гэхээсээ учир шалтгаан нь их чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ