Гэрийн хамгийн гол энерги бол бүх зүйлийн нэгдэл буюу унтлагын өрөө болон ор байрлах хэсэг байдаг. Орны хамгийн зөв байрлал бол хөл болон толгой хоёр хоёулаа хана руу харж байх ёстой. Хаалганы дагуу болон хаалганы харалдаа огт байж болохгүй.
Мөн хананы эсрэг талд нь ариун цэврийн өрөө, наана нь таны ор байрлаж байгаа бол хар өнгийн бичгийн цаасаар сарьсан багваахай хайчилж уг ханан дээрээ наах хэрэгтэй. Тэгээд орны доод тал цэвэрхэн, ямар нэгэн новш овоолохгүй байх хэрэгтэй. Чийг даадаггүй хөнжил, толгой халууцуулдаг дэр нь бүхий л ажил төрлийн бүтэлгүйтлийн шалтгаан болж таныг зовоодог. Иймээс сайн материалтай, өөрийнхөө хэрэглэж сурсан мэддэг зүйлээ худалдаж аваарай. Мөн ор дам нурууны доор огт байрлаж болохгүй, бүр ямар ч аргаггүй байрлаж байгаа бол яаралтай дом хийлгүүлээрэй. Унтах хэсэгт маш том /1м өндөр/ том цэцэг ургамал байрлаж огт болохгүй. Тэгвэл та маш их энергиэ алдаж ядрах болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ