Хамт олноосоо хайрыг мэдэрч, мөн ганц бие хүмүүс хэрхэн ажлын ширээгээ ашиглаж өөрийгөө давуу тал болгож хайр сэтгэлтэйгээ учрах талаар зөвлөгөөг хүргэж байна.
- Ажилд дарагдаж, хийж байгаа ажлынхаа араас гарч ирж чадахгүй байвал та компьютерынхоо дэлгэцийг эсвэл зөөрийн компьютероо буруу байрлуулсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэзээ ч яг чанх өөдөөсөө дэлгэцээ битгий байрлуул. Ширээнийхээ зүүн гар тал руу дэлгэцээ шахаад аль болох өмнөө хоосон суух хэрэгтэй. Таны өмнө гар, хулгана хоёр байхад болно. Үзгийн сав ч юм уу бусад ямар нэгэн зүйлээ өмнөө битгий байлгаарай. Энэ нь саад тотгор ямар нэгэн өөр ажил, мөн таны ажлыг бүтэлгүй байлгадаг. Мөн хайр сэтгэлийн асуудалд нь ч гэсэн нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Өмнөө дэлгэцээ буруу байрлуулаад л байвал хэн нэгэн таныг хайрлаж анзаарахад саадтай байна гэсэн үг.
- Ажлын ширээнийхээ зүүн талын аль болох өндөр буюу дэлгэц, хавтастай бичиг баримт, ном гэх мэт том хэмжээтэй зүйлсээ байрлуулах хэрэгтэй. Харин баруун талд нь таблет, үзгийн сав, нэрийн хуудасны сав, ганц хоёр хавтастай бичиг баримт гэх мэт зүйлсээ байрлуулаарай. Энэ нь таны байр суурь үзэл баримтлалыг нь бусад хүмүүс хүндэтгэн үзэх болно. Мэдээж ажлынхнаас гадна бас хайр сэтгэлийн хувьд азтай байхыг илэрхийлж байгаа юм.
- Мөн ширээн дээрээ болж өгвөл улаан бүрхүүлтэй гэрэл асаагаарай. Энэ нь хамт олны уур амьсгалыг зөөллөхөөс гадна, бас танд хайр сэтгэл, гэр бүлийн таатай уур амьсгалыг дуудах болно. Гэр бүлтэй болчихоор л хайр сэтгэл гэж байхгүй, амьдрал руу умбаж орж байгаа мэтээр анхных шигээ сайхан мэдрэмжтэй байлгахыг хичээдэггүй. Иймээс дээрх өгсөн зөвлөгөөнүүд гэр бүлтэй хүмүүст ч хамааралтай гэр бүлийн харилцааг нь сэргээж өгнө гэдгийг мартаж огт болохгүй.
Баярлалаа.
Шинэ мэдээ