Бие биеэ тэвэрдэггүй гэр бүлийн амьдрал тийм ч сайхан байдаггүй. Учир нь тэврэлт нь үргэлж эрүүл энх, сурч боловсрох, гоё сайхан санаа, сэтгэлийн тэнхээ, хэцүү бэрхшээлийг даван туулах гээд маш олон зүйлийг шийдэж өгч байдаг юм. Тийм болохоор хичээгээд хайртай хүмүүсээ тэвэрч байгаарай.
Үр хүүхдээ өдөр бүр тэвэрч байвал өөртөө итгэлтэй, ухаалаг, юу хийх ёстойгоо мэддэг, илүү их хүчин чармайлт гаргадаг бол гэр бүлийн хүмүүс нэгнийгээ тэврэх нь ажлын амжилт, маш олон зүйл дээр эерэг үр дүн гарч байдаг. Иймээс нэг нэгнээ чин сэтгэлээсээ боломжтой үедээ тэвэрч байгаарай. Тэврэлдэж байгаа хүмүүс нэг нэгнийхээ таагүй зүйлийг өөртөө авч сайн энерги болгон хувиргаж нэг нэгийгээ цэвэрлэж байдаг гэж ойлгож болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ