Гэр бүлийн хамгийн эхний чухал зүйл бол үнэт зүйл. Зөвхөн тэр хоёрын хувьд үнэт чухал зүйл бөгөөд гэр бүл, найз нөхөд хэн ч тэр үнэт зүйлд нь хүрч чадах тийм зүйл. Хэрэлдэхээрээ, маргалдахаараа, амьдралд хэцүү зүйл тохилдохоор, аз жаргал бялхаж байх үед ч хосууд хамтдаа тэр үнэт зүйл дээрээ очиж нэгддэг, нэг нэгнээсээ анх байснаар нь тэр үнэт зүйлээ хараад баярладаг. Жишээ нь: Бат-үүл гуай байна. Тэдний үнэт зүйл нь пянз юм. Баяр хөөр, гуниг зовлонд тэд пянзтай хөгжмөө сонсож, түүнийгээ сонсож байхдаа бие биеэ хайрласаар өдийг хүрчээ. Цөллөгт явахдаа, шантарч байхдаа, улсын баатар болохдоо хүртэл. Пянзаа сонсохоор бие биетэйгээ анх учирч байснаа санаж, тайвширч, гарах гарц боломжийн тухай боддог.
Яруу найрагчид байна. Дуучид байна. Та заавал урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг, мундаг шүлэг тэрлэдэг байх албагүй. Гэтэл манайд ийм үнэт зүйлтэй гэр бүл тун цөөхөн байдаг. Зүгээр л байрны зээл, хурим найр, цэцэрлэг сургууль гэсээр өөрсдийнхөө амьдралыг ямар ч сонирхолгүй болгодог.
Эцэст нь гэр бүлийн араар тавилт, гэр бүлийн салалт, хамаатан садны үл ойлголцлоор энэ бүхэн дуусаж байгаа нь харамсалтай. Тиймээс манайхан хайртай хүнтэйгээ ярилцаж байгаад заавал өөрсдийн үнэт зүйлсийг үүсгээсэй гэж хүсэж байна. Энэ нь танай гэр бүлийн урт удаан амьдралын хамгийн чухал зүйл байх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ