Хүний бие махбод бол тэр чигтээ Фэнг Шүйд шороон махбод хэмээдэг. Олон бурхны ном, Тэнгэр шүтлэгийн номыг судалж үзэхэд энэ бидний бие бол түрээсийн бие юм. Жинхэнэ хүний бие нь бидний сэтгэл дотор байдаг бөгөөд энэ ертөнцөд бид нар дутуу үйлээ гүйцээх гэж ирсэн байдаг.
Өөрөөр хэлэх юм бол хүний үйл нь дутуу бол дэлхийдээ төрсөөр байдаг бөгөөд нэгэнт хийх үйл нь гүйцээд бурханлаг мөн чанарыг олж чадах юм бол шашин ертөнцийн эзэн, мөнх хөх тэнгэр, аллах тэнгэрийн шүтлэгт өгүүлснээр бидний сайн мэдэх диваажинд хүрэх гэсэн үг юм. Тэгэхээр бид нар ер нь амьдралдаа хийж байгаа сайн муу бүхий л зүйлүүд маань өөрийнхөө үйлийн үрийг гүйцээх гэж хийж байгаа үйлдэл юм. Хэр зэрэг удаан насалж олон үйл хийж бурханлаг мөн чанарыг олоход илүү ойртдог байна. Тиймээс энэхэн түрээсийн биеэ хайрлаж байх хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ