Яагаад таны нүүр номын зураг чухал вэ? Нүүр номын зураг түүх өгүүлдэг гэхдээ илүү сургамжтай, чамд нэг зүйл бодогдуулсан, амьдралынх нь хувьд эргэлтийн цэг болсон түүх өгүүлсэн зураг байвал маш сайн.
Хүмүүс төрсөн өдөр, аав ээжтэйгээ, хайртай хүүхэдтэйгээ байгаа, эсвэл бүр хүүхдийнхээ зургийг хийдэг. Энэ маш буруу. Энэ нь зөвхөн чамд аз жаргалыг санагдуулах бөгөөд, зовлон буюу ямар нэгэн зүйлийн бэрхшээл, хүнд үеийг нь огт харагдуулдаггүй. Энэ нь чамайг хамгаалалтгүй, сурч, хөгжиж, өөрчилж чадамжгүй, тэнэг таагүй зүйлийг олж харах боломжгүй болгож өөрчилдөг. Аажим аажмаар. Иймд ямар зураг зүгээр вэ?Таны амьдрал тэр өдөр эргэлдэж тэр өдрөөс хойш та өөрчлөгдсөн түүхтэй, эсвэл ямар нэгэн зүйлийг давж гарсан чамд хэцүүг сануулж өөрчлөх хэрэгтэйг сануулсан утга агуулгатай байж болно.
Өөрийнхөө зургийг тавих дургүй хүмүүст зөвлөхөд мандаж байгаа нар эсвэл дэлгэрч буй таатай цэцгийн зураг байж болно. Тэр хүүхдүүдийнхээ зургийг өөрийнхөө профайл дээрээ тавиад байдаг хүмүүст хэлэхэд хүүхдүүддээ өөрийнхөө үүрэх ёстой таагүй зүйлсийг үүрүүлж байна гэсэн утгатай. Таны ач, зээ, хүүхэд, дүү хэн байсан ч адилхан. Гол нь таны профайл зураг чамайг илэрхийлж, хамгаалж байдаг гэдгийг битгий мартаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ