Айл гэрийн хамгийн чухал зүйл бол хөшиг. Хөшиг гэдэг нь нарны гэрлийг гэрт тогтворгүй тусахаас хаахаас гадна айл гэрийн чимэглэл, хүйтнээс хамгаалах хаалт болдог. Гэхдээ хамгийн чухал зүйл нь бол батарейны үүргийг гүйцэтгэдэг.
Хөшиг бол нар туссан ч, сар туссан ч тэдгээрийн энергийг шингээж авсан шинэ эрчим хүчээ гэрт түгээдэг. Тиймээс гэрийнх нь гол энергийг тэтгэж цэвэрлэж байдаг хөшгөө байнга угааж цэвэрхэн байлгах нь маш чухал. Мэдээж хөшигний өнгө хамгийн чухал. Зөв зүгтээ, зөв газраа байж чадсан хөшиг гэртээ төсөөлшгүй хамгийн сайн энергиүдийг түгээж байдаг. Өдөр бүр хөшгөө нээж гэртээ гэрэл оруулах нь хамгийн сайн гэр цэвэрлэх энерги болж өгдөг. Хөшгөө зөв сонгож, хөшгөө цэвэрхэн байлгаарай. Энд тэнд нь сэмэрсэн эсвэл дээд талын тогтоогч нь унасан хөшиг айл гэрт тэнцвэргүй энергийг авчирдаг тул сольж, янзлах шаардлагатай.
Баярлалаа.
Шинэ мэдээ