2024 онд анхаарах зүйлс

2024 он бол модон луу жил гарч байгаа. Өөрөө хэлбэл 12 жил дотроо луу жил бол хаан жил. Тэр утгаараа маш эрхэмсэг, хүндэтгэлтэй, утга учиртай сайхан жил гарч байгаа. Мөн модон луу нь өөрөө эрдэм мэдлэг оюун ухаан, аз жаргал, бодит үнэлэмж, ухаалаг зүйлс ялах гэсэн утгыг илэрхийлдэгЕрөнхийдөө яриа хэлэлцээр, дипломат аргаар бүх зүйл шийдэгдэнэ. Хууль мөрдөгдөж эхэлнэ. Шудраг бус зүйлс нэг талдаа гарч ухаалаг муу хүмүүс харин улам хүчирхэг болно. Тиймээс хийхээсээ өмнө, шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодоорой. Гэрээ хийхээсээ өмнө хуульчаас зөвлөгөө ав. Биеэ өвдөхөөс өмнө шинжилгээ өгч эмчид үзүүл. Гэрийнхээ ямар нэгэн зүйлийг дуусахаас нь өмнө захиал. Дууссаныхан дараа биш. Зун өмсөх хувцсаа өвөл, өвөл өмсөх хувцсаа зун захиалж бэлтгэлтэй байгаарай. Мэдэхгүй бол асуу. Чадахгүй бол тусламж ав. Хүнд битгий найд. Битгий итгэ. Битгий зээл гарга бас өг. Худлаа ярихааргүй, нээх муу хүн гэж бодоогүй, уг нь сайн хүн гэх мэт зүйлсэд итгэж битгий санхүүгийн шийдвэр гарга. Энэ жил ой хээрийн түймэр их байх болно. Хөдөө хээр явахдаа маш сайн галаа унтраагаарай. Ил галаас болгоомжил. Мөн утаа урьд урьдынхаасаа их байх болно. Ер нь бол их ухаалаг хүчирхэг жил байх тул сэтгэл санаа, шийдвэр сонголт, хэл ам, яриа, бодох зүйл, үзэж харж байгаа зүйлээ их сайн бодож төлөвлөж байж хийх ёстой жил юм. 
2024 онд анхаарах зүйл:
За энэ жил зам тээврийн осол, үйлдвэрийн осол их байх болно. Үргэлж хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа маш сайн сахиарай. Ажилчидтайгаа ХАБ-ын гэрээгээ сайн хийх. Ер нь бүх төрлийн даатгалд сайн хамрагдаарай. Эрсдэлийн, жолоочийн, эрүүл мэндийн гэх мэт даатгалд сайн хамрагдаарай. За тэгээд зам хөндлөн гарахдаа болгоомжтой, жолооч чамайг харж байх үед зам хөндлөн гарч байгаарай гэж хүүхдүүддээ маш сайн хэлэх хэрэгтэй. Суудлын бүсээ сайн зүүх.
Энэ жил Ой хээрийн түймэр их байна. Ахуйн түймэр их байх тул цахилгаан хэрэгслээ сайн шалгаж байгаарай. Хүүхдүүддээ гэр бүлийнхэндээ сайн анхааруулж хэлээрэй.
2024 оны эрүүл мэнд:
Энэ жил та бүхэн бөөрөө л их сайн анхаараарай. Бөөрөө үзүүлж бөөрний эмчилгээгээ сайн хийгээрэй. Мөн доогуураа даарах, шээс задгайрах өвчин их байна. БЗХӨ их байх боломжтой. Тиймээс аюулгүй итгэлтэй харилцааг чухалчлаарай.
2024 оны ивээлтэй бизнес:
Энэ жил хамгийн сайн байх чиглэл нь газар тариалан, хөдөө аж ахуй их сайн байна. Мал аж ахуй ч гэсэн их сайн байна. Фермийн бизнес, шингэн хүнсний худалдаа, бичиг хэрэг, боловсролын, зуучлалын бүх төрлийн бизнес их сайн байна.
Харин анхаарах буюу жаахан хямрах салбар бол: Барилга, Уул уурхай тэр тэр дундаа нүүрсний салбар, барилгын материал үйлдвэрлэл худалдаа бүхэлдээ хямралтай байна. Анхааралтай байгаарай.
ДҮГНЭЛТ:
Иймээс та бүхэн урсгалаараа биш, бусдын жишгийн дагж биш, маш сайн бодож тал талаас лавлаж асууж судалж байж шийдвэрээ гаргаарай. Огцом уур хүрэх, дотор муухайрах, хүний хийсэн үйлдэл таалагдахгүй байх, тодорхойгүй нөхцөл байдал бол утааны хордлого юм. Нийтээрээ хордоод байгаа учраас жаахан хүлээцтэй байж, 7 хоногт нэг удаа ядаж агаарт сайн гарч ухаан санаагаа эрүүл байлгаарай. Хүмүүстэй битгий маргалд, бас өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал