Өөрчлөлт шинэчлэл хийхэд хамгийн их анхаарах зүйлс

Гэр бүлийнхээ уур амьсгалыг өөрчлөх шинэчлэл хийхэд хамгийн их анхаарах нэг зүйл нь. Юу гэхээр 2024, 2025 онд хүмүүсийн сэтгэл зүй их өөрчлөгдөнө. Хүүхдүүд аав ээжтэйгээ ойлголцож чадахгүй хэмжээнд хүрдэг. Хамгийн чухал нь тэднийг хүмүүжүүлэх гэхээсээ илүүтэйгээр сонсох, хийхээр бодож байгаа зүйл, гаргаж байгаа шийдвэр, сонирхож байгаа зүйлийг нь анхааралтай ажиглаж, энэ талаар нь сонсож ярилцаж, бас мэдээлэл солилцож буулт хийж өгөх хэрэгтэй. Өсвөр насныханд цаг хэрэгтэй. Иймээс зарим зүйл дээр цаг гаргах хэрэгтэй. Бас хосуудын хувьд ч тэр харилцан яриа, үгийн сонголтон дээрээ анхаарахгүй бол хэт их сэтгэл хөдлөл болон анзааргагүй үйлдлээсээ болж гэр бүлдээ маш том харилцааны ан цав гаргадаг. Иймээс хэн хэн нь зөөлхөн, уучлалт гуйж, буулт хийсэн, тайван байлгах тал дээр анхаарах. Сэтгэл зүйгээ л маш тогтвортой, тодорхой барих хэрэгтэй. Хэн нэгнийг хүмүүжүүлж өөрчлөх гэж битгий оролд. Аяндаа бүх зүйл бодож байгаагаар нь өөрчлөгдөж сайхан болох болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал