Гэрийнхээ үнэрийг байнга сольж байгаарай. Шал угаадаг шингэн, аяга угаадаг шингэн, хоол хуурдаг тос, ариун цэврийн өрөөний агааржуулагч гэх мэт гэртээ үнэр гаргаж байгаа зүйлийг үргэлж сольж, өөрчилж байгаарай. Энэ нь гэрийн зогсонги байдалд орж болзошгүй санхүүгийн энергийг хөдөлгөөнд оруулж туслах болно. Үүнд бас биеийн болон гар нүүрийн саван, шампунь ч хамаатай. Нэгэн хэвийн үнэр биш өөр өөр үнэрээр гэрээ дүүргээрэй. Гэрт бүх зүйл ойлгомжтой байснаар санхүүгийн урсгал дагаад сайжирч нэмэгддэг. Жишээ нь: Гэрт нь цэнэглэгч ч юм уу ямар нэгэн зүйл байрандаа байдаггүй, нэг нь нэгнийхээ юмыг авч хэрэглэчхээд буцаагаад байранд нь тавьдаггүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй айлд санхүүгийн төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгддэг. Эмх цэгцтэй байдаг айлуудын санхүүгийн урсгал үргэлж сайн нэмэгдэж байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ