Ажил болон гэрийнхээ хаалган дээр хэд хэдэн зүйлийг анхаараарай.
- Хаалга нь чахарч дуугарч онгойдог байж болохгүй. Хэрвээ ийм асуудалтай бол маш хурдан тосолж дуугүй онгойдог болгоорой. Энэ хэвээрээ удаан үргэлжилбэл ажлын газар нь удахгүй үүдээ барихад хүрч, хүмүүсийн дундаас урвалт гардаг. Гэрийн хаалга, хоолны шүүгээ, хувцас шкаф зэрэг нь ингэж дуугарах нь гэр бүлийн харилцаа хөрж эсвэл хэн нэгэн өвдөхийн дохио болдог. Хурдан тосолж чимээгүй болгох хэрэгтэй.
- Ямар ч хаалга хэт нарийхан байж болохгүй. Энэ нь санхүүгийн хувьд эрсдэлд оруулдаг.
- Хаалга нь хөнгөн байх ёстой. Гэхдээ хэт хөнгөн биш. Хөнгөн гэдэг нь хөнгөн онгойж хаагддаг байх хэрэгтэй. Зарим газар үүдэндээ "-Чанга хаана уу?", "-Хүчтэй татна уу" гэж бичсэн байдаг. Энэ мөн л эдийн засагт маш муугаар нөлөөлдөг.
- Цөмөрсөн эсвэл ямар нэгэн зүйлээр орлуулсан хаалга байж болохгүй.
- Хүнээс хуучин хаалга авч гэртээ хэрэглэхээс аль болох татгалзаарай.
- Гацдаг түгжээтэй хаалга нь сайн зүйлд хүргэдэггүй. Өр шир, санаанд оромгүй гэнэтийн санхүүгийн эрсдэлийг дууддаг.
- Айлууд Фэнг Шүйн зөвлөгчөөс зөвлөгөө аваагүй байж салхин хонх дур мэдэн өлгөдөг. Энэ нь тухайн газрыг эрсдэлд оруулна. Аль зүг, хэдэн гуурстай, ямар өнгөтэй гэдгийг орон байрны зөвлөгөөгөөр заавал судлагддаг зүйл юм..
- Хаалгануудаа анзаараад хараарай. Хамгийн чухал зүйл шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ