Эхлүүлсэн бол дуусгаж байгаарай

Фитнест явах гээд гоё гоё хувцсыг өөртөө бэлддэг. Нэг сар яваад, гүйлтийн зам дээр гүйж хүмүүсийг харж байгаад ганц хоёр төхөөрөмжийн дээр хийчхээд тэгээд ажлаасаа, хүүхдээсээ, гэр хол гэх мэт асуудлаас болоод больсон зөндөө хүмүүс байдаг.

Тэгээд шүүгээнд нь дахиж хэрэглээгүй фитнесийнх нь хувцас эвхээтэй л хэвээр байдаг. Хувцас нь багцаагаар 150.000, фитнесийн төлбөр нь 200.000, янз бүрийн витaмин нь 80.000 ингээд 430.000-гийн дэмий зардал үүсгэж байгаа юм.

Хэрэв өгзөг нь хэлбэржиж, өгзөгний булчин нь хөгжиж ургаад, хэвлийн булчин нь гарч ирээд, мөр нь гоё тэгшрээд өөрийгөө нүцгэнээр толинд харахад танд мэдээж өөрийгөө ялсан дийлсэн, санасан үр дүндээ хүрж бусдад гайхуулмаар, бусдад зааж хэлж өгмөөр нэг тийм гоё мэдрэмж төрнө. 

Энэ үед хүний биед төмөр махбод гайхалтай нөхөн төлжилт явагдаж бусад харилцааны төмөр махбодууд цэнэглэгдэж, ажил төрөл, гэр бүлийн харилцаан дээр нь үнэхээр таатай сайхан үйл явдал тохиолдож ирдэг. Энэ нь зөв төмөр махбодын урсгалыг өөр лүгээ чиглүүлж өгсөн байгаа юм.

Эсрэгээрээ дутуу орхисноор дээрх эдийн засгийн дэмий зардлаас гадна, дутуу төмөр махбодын урсгалд орж эхлэх бөгөөд, энэ нь таны хайр сэтгэл, ажлын харилцаа, гэрээ хэлцлийг нь бүтэлгүйтүүлнэ. Мөн шүүх, цагдаатай холбоотой асуудлууд гарч эхэлдэг. Дутуу хаясан зүйл ийм аюултай гэдгийг ойлгоорой.

Юуг ч битгий дундаас нь хаяж бууж өгөөрэй. Дуустал нь хийхэд, түүнийгээ дагаад бусад өгөөж нь их байдаг юм шүү.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал