Нүд нь энергийг тархинд хуваарилж, бас давхар үржүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл муу сайныг бүгдийг нь ялгахгүйгээр дамжуулдаг эрхтэн гэж ойлгож болно.
Тиймээс та бүхэн ажил мэргэжлээсээ хамаарч өөрийнхөө жаргал зовлонг тэнцүүлж байх хэрэгтэй. Жишээлбэл: Та банканд теллерээр ажилладаг байлаа гэж бодъё. Тэгвэл өдөр бүр л та мөнгөтэй харьцана. Зовж олсон, хөдөлмөрлөж олсон, хулгайлж олсон, хүнээс зээлсэн гээд л өөр өөрийн түүхийг шингээсэн олон мөнгийг та гараараа барьж, нүдээрээ харах шаардлага гарна. Тэгвэл та орой ажлаа тараад гэртээ харьсныхаа дараа гар утсаараа ч юмуу, зурагтаар, компьютер дээрээ байгалийн гоё зураглал, усны урсгалыг үзэж нүдээ баясгаж байгаад амраарай. Энэ нь өдөржин харсан таны сөрөг энергийг цагаан болгож тархинд хуваарилж өгдөг юм.
Гол нь өөрийнхөө мэлмийгээрээ хар цагааныг тэнцүүлж харж байх нь хамгийн чухал. Манай хүүхдүүд ойрд өвчин ороогоод байхын гэсэн нүдний гал нь буурсан ээж манайд орж ирж байхыг би зөндөө л харсан. Тиймээс эрүүл, аз жаргалтайгаар гүйлдэж байгаа хүүхдүүдийн бичлэг, кино үзэж байгаарай. Энэ арга нь их үр дүнтэй бөгөөд сайн зүйлийг дууддаг юм.
Ойрд нэг л ажил төрөл нь бүтэлгүйтээд байгаа бол нүдээрээ та хэтэрхий бүтэлгүй, тааламжгүй зүйлсийг харснаар болдог тул та өөрийн авахаар сонирхож байгаа цүнх болон хувцасны загвар гээд өөрийнхөө дуртай зүйлийг үзэж нүдээ сайхан зүйл дээр хужирлаж байх нь маш үр дүнтэй арга юм.
Сайхан бүсгүй өнгөрөхөд эрэгтэйчүүд байгалиасаа заяасан зөн совингоороо л эргэж хардаг юм шүү дээ.
Баярлалаа.
Шинэ мэдээ