Төгс зүйл хүлээх хэрэггүй, зүгээр л хий!

Таныг амжилтад хөтлөх 5 зөвлөгөө:

1.Үргэлж зорилготой хөдөл.

Та яагаад тухайн зүйлийг хийгээд байгаагаа мэдэхгүй байгаа бол таны хийж байгаа зүйл амьдралын нэгээхэн хэсэг тань утгагүй байна гэсэн үг. Амьдралдаа утгагүй үйлдлүүд хийгээд л байх юм бол таны амьдрал бүхэлд ээ ямар ч утга учиргүй, зүг чиггүй өнгөрөх болно. Та өөрийн зорилготой уялдуулан хийж байгаа үйлдэл бүрээ хянаж байх нь хийж байгаа юм бүхэн таныг өөрчилдөг. Үйлдэл бүртээ зорилготой байх нь таныг хазайлгахаасаа илүү амьдралаа илүү зорилготой болгоход тусална.

2.Өөрийнхөө хийж байгаа үйлдэлд хариуцлага хүлээ.

Ихэнх хүмүүс энэ ойлголтыг буруугаар ойлгодог. Тэд сайн зүйл хийвэл нэр хүндтэй болж, буруу зүйл хийвэл гутамшиг болно гэж боддог. Гэхдээ хариуцлагаа хүлээх гэдэг нь нэр хүнд эсвэл гутамшгийн тухай асуудал биш юм. Хариуцлага хүлээх гэдэг нь та дараа нь юу хийх тухай юм. Хэрэв та өөрийнхөө хийсэн үйлдэлд хариуцлагатай байдаг бол таны хийсэн үйлдлээс ирээдүйд урган гарах ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрч эзэн нь байх хэрэгтэй. Та саад тотгор тохиолдсон ч бай зорилгоо биелүүлэхийн төлөө үргэлж урагш давшиж байх хэрэгтэй.

3.Төгс зүйлийг хүлээх хэрэггүй, зүгээр л хий!

Төгс зүйлийг хүсдэг хүмүүс тэд ямар нэг үйлдэл хийлээ гэхэд гарсан үр дүнд тааламжтай байж чаддаггүй. Яагаад гэвэл үр дүн нь үргэлж төгс биш байдаг эсвэл үйлдэл хийхээсээ өмнө төгс зүйлийг хүсдэг учраас амьдралд хамгийн сүүлд хоцрогчид байдаг. Амжилтын жинхэнэ баяр баясгалан таны юуг амжилттай хийж бүтээсний үр дүнд гарч ирдэггүй, харин амжилтад хүрэхийн тулд хичээж чармайж байгаа таны хичээл зүтгэлээс ирдэг юм. Энэ дэлхий дээр цор ганц төгс зүйл бол та ямар ч үйлдэл хийхэд төгс эрх чөлөөтэй байна гэдэг нь чухал.

4. Харин яг одоо...Хүлээх хэрэггүй хий.

Амжилтад хүрэхийн тулд эрч хүч шаардлагатай учраас зөв хоолло. Манай соёлт ертөнц хүмүүсийн насыг богиносгодог, хүмүүсийг донтуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэдгээс болж, өөрсдөөсөө шалтгаалж хэт таргалах өвчинд нэрвэгддэг байна. Тэдгээрээс болж маш их зардал гаргадаг. Гэхдээ тааралдсан болгоноо идээд байж болохгүй.

5. Урам зоригтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Шинжлэх ухааны маш олон судалгаагаар таны эргэн тойронд байгаа хүмүүс таны үйл хөдлөлд нөлөө үзүүлж байдаг гэдгийг батлан харуулсан байдаг. Тэд таны хувьд ямар зүйл “хэвийн” тооцогддогийг тодорхойлсон байдаг ба хүмүүс өөрсдийн тодорхойлсон тэр түвшнээс дээшлэх эсвэл доошилж болдог. Хэрэв та эрч хүчтэй, зорилготой, дэлхий ертөнцөд өөрчлөлт хийх эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлдэг бол таны бодож байгаагаар “хэвийн” зүйл юм. Урам зоригтой байх нь таныг “зүгээр” л нэг юм хийх эсвэл таны хэн бэ гэдгийг ойлгох ойлголтыг хязгаарладаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал