Өөртөө болон гэрийнхээ сахиуснуудад хүндэтгэл үзүүлээрэй

Баяраар яах гэж баярын ширээ засдаг вэ?

Энэ бол өөрийгөө болон гэрт байгаа хүмүүсээ хүндэлж байгаагийн нэг хэлбэр бөгөөд ямар ч баяраар зассан тавгийн идээ нь тухайн баярын сахиусанд зориулсан тахилын ширээ ч гэж үзэж болдог.

Тухайн баярын сахиус гэдэг нь танай гэрийн нас барсан, мөн өнө эртний өвөг дээдсийг хэлдэг бөгөөд эдгээр хүмүүс нь гэрийнхнийгээ баяр баясгалан, аз жаргалтай, зовлон гунигтай байхад эргэж тойрдог гэж үздэг. Тэгээд тухайн тавгийн идээнд айл гэрийн буян хишиг, тухайн жилийн аз завшаан боломжийг шингээдэг.

Гэтэл манайхан шинэ жилийн ширээнийхээ хоол хүнсийг иддэг хэр нь цагаан сар, баяр наадмаар зассан тавгийн идээг тэр болгон хүндэлдэггүй. Хөргөгчнийхөө хаа нэгтээ буланд эсвэл дуртай хэн нэгэнд нь ид гээд өгдөг. Энэ нь буян хишгээ барж байгаагийн нэг хэлбэр юм. 

Цагаан сарын баяраар заавал ийм ул боов ийм тийм зүйл зас гэсэн зүйл байдаггүй. Тавгийн идээ л гэдэг. Ламд ном уншуулж сүлдээ дуудуулахад өөрийн дуртай амттанаар тавгийн идээ засаарай гэдэг. Үзэм, жимс цагаан өнгийн самар гээд л бид дуртай бүхнээрээ засаж түүнийгээ гурав хоног иддэг.

Энэ нь өөрөө өөртөө тахилын ширээ засаж буян хийж байгаагийн нэг хэлбэр юм. Тиймээс баяраар тавгийн идээ гэхээр л хэт туйлширч нэг хэвийн хэн ч идэхээргүй уйтгартай засах нь буруу.

Хүн бүрийн дуртай гоё зүйлээрээ тавгийн идээгээ засаж өөртөө болон гэрийнхээ сахиуснуудад хүндэтгэл үзүүлээрэй. Элбэг дэлбэг хамгийн гол нь хүн бүрийн дуртай амттанаар ширээ засах нь хамгийн том хүндэтгэлийн хэлбэр юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал