Сөрөг орчны энерги ерөнхийдөө гурван төрөл байдаг.
1. Хүрээлэн буй орчинд бодитой аюул учруулдаг газар:
Химийн үйлдвэр, эмийн үйлдвэр, зэр зэвсэг болон уул уурхайн тэсрэх дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг газар орно.
2. Хүрээлэн буй орчиндоо сэтгэл санааны хүнд дарамт, сөрөг нөлөө үзүүлдэг газар:
Оршуулгын газар, хүүр шатаах газар, эмнэлэг болон өвчин үхэлтэй холбоотой бусад газрууд, сүм дуган зэрэг нь хүрээлэн буй орчиндоо онцгой нөлөө үзүүлдэг. Учир нь эдгээрийн ойр орчинд амьдрагсад өөрсдийнхөө эд баялаг, энергийг алдан сүм хийдэд дамжуулан өгснөөр тэдний цэцэглэн хөгжил өөрийнхөө хамаг энергийг өгөөд өөрөө хоосон хоцордог байна.
3. Сэтгэл санаанд аюул учруулдаг зүйл:
Барилга байшингийн танай байр руу чиглэсэн хурц өнцөг, зам болон огцом эргэлтэт булангууд гэр рүү нь чиглэж цонхоор харагддаг бол. Гэр лүү нь хэрүүл маргаан, дампуурал, алдагдал, хохирол гэх мэт зүйлсийг дууддаг байна.
ЗАСАХ АРГА НЬ:
- Па куа толь өлгөх.
- Гэрийнхээ гадна талд ямар нэгэн хээгүй алтлаг, мөнгөлөг, металь зүйл тогтоогоорой.
- Хирсны дүрсийг хаалганыхаа гадна талдаа өлгөөрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ