Ажил олох буюу захиалга олох тухай сонирхолтой зүйлс.
-
Мэдээж таны хийхээр төлөвлөж байгаа зүйл, үзүүлж байгаа үйлчилгээ, бусдад хэрхэн хэрэг болж, бусдыг цаг завыг хэмнэж, амьдрал, хөдөлмөрийг илүү хялбарчилж шийдэж байгаагаа сайтар тооцоолох хэрэгтэй.
-
Фэнг Шүйгээр захиалга болон ажил нь усан махбодтой байх бөгөөд гэрийнхээ чанх хойд зүгт юу байгааг маш сайн анхаараарай. Чанх хойд зүгт элсэн шаргал, бор өнгийн обой, эсвэл ямар нэгэн нутаг ус уулын зураг огт байлгаж болохгүй. Хэрэв байвал цэнхэр цаастай чихэр төмөр тавагт хийж хойд зүгт байрлуулж засах эсвэл цагаан, саарал өнгийн обой, будгаар будаж солих хэрэгтэй.
-
Их ч ажил хийсэн, бага ч ажил хийсэн бүртгэл маш сайн хөтөлж байгаарай. Утасны дугаар, хэрэглэгчийн нэр, худалдаж борлуулсан зүйл, хийсэн зарлага гэх мэт зүйлсээ маш сайн бүртгэл хийх. Гараар бичиж тэмдэглэсэн зүйл нь хожим хэрэг болох нь маш бага байдаг учраас гараар бичдэг бол 7 хоногтоо архивлаж өөрийнхөө компьютер дээрээ шивж оруулж хадгалах хэрэгтэй. Мөн хэрэглэгчээ бүртгэл хийж, шинэ үйлчилгээ бүтээгдэхүүнээ үргэлж санал болгож тэдэнтэй харилцаа холбоотой байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ