Хүний ажлын амжилт, хүсэл мөрөөдөл, зорилго нь хайртай салшгүй холбоотой. Эцэг эхийн хайр, гэр бүлийн хайр, чин зүрхний хайр, өөрийгөө хайрлах хайр гээд л. Та ер нь өөрөөсөө асууж үзэж байсан уу? Та хайраар бялхаж байгаа хүн мөн үү? Хэн хэн танд хайртай вэ? Хэн хэн танд итгэдэг вэ? Та хайрлаж чаддаг уу? эсвэл зүгээр л өөрийнхөө бодож байгаа бодлыг тулгаад байгаагаа хайр гэж андуураад яваа байгаа юм биш биз? Гэнэт л юу ч хүсэхээ болиод, бүх зүйлд дургүй болоод, таалагдах зүйл олдохгүй болоод, яах гэж эхэлснээ, яагаад энэ хүртлээ явснаа арай ойлгохгүй зогсож байгаа юм биш биз? Зүгээр л өөртөө итгэ. Юмыг чин сэтгэлээсээ хайрлаарай.
Байгаль дэлхий, ан амьтан, хэн нэгнийг, хийж байгаа ажлаа, бүтээж байгаа зүйлээ, өнгөрч буй хором мөч бүрээ хайрлах хэрэгтэй. Та азтай, ямар нэгэн зүйл бүтээх гэж, ямар нэгэн зүйлээр хэн нэгэнд хэрэг болох гэж, хайрлуулагдах гэж төрсөн нэгэн юм шүү. Зүрх сэтгэлээ хайраар дүүргэж явдаг хүний гал махбод маш их байдаг бөгөөд, ажлын амжилт, өөртөө итгэх итгэл, урам зориг, үр дүн гээд олон зүйлд нөлөөлдөг махбод нь гал махбод байдаг.
Гал махбод хэдий улаан, улбар шар, ягаан өнгөөр илэрхийлэгдэж, тухайн өнгөнөөс бид нөхөж авдаг ч нөгөө талаараа ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хайрласнаар өөртөө хэрэгтэй байгаа гал махбодоо нөхөж авч болдог юм. Зүгээр л өөртөө итгээрэй. Битгий хойшлуул. Судал, хай, эрж ол, бусдад алдах боломжийг нь олго. Өөрийгөө ч гэсэн битгий шахаарай. Өөрөөсөө урам ав. Өөрийгөө өөрчлөлтөд дунд байлга. Тэгээд л аяндаа гал махбод нь нэмэгдэж эхэлнэ.
Баярлалаа.
Шинэ мэдээ