Хүмүүс таны өмнөөс аз жаргалыг бүтээж чадахгүй.

Яг л үүнийг л аз жаргал гэнэ гэсэн нэр томьёо хаана ч байхгүй. Хүн хүний аз жаргал гэж төсөөлж боддог зүйл, таашаадаг зүйл өөр өөр байдаг. Хамгийн чухал нь эхлээд өөрийгөө таньж мэдэхээс эхлэх байх. Юунд дуртай, юуг таашаадаг, юунд сэтгэл нь хөдөлдөг, юуг харахаараа баярладаг, юу чамайг хамгийн их гомдоодог гэх мэт.
 
Үүний дараа өөрийнхөө дуртай, өөрийнхөө хүсдэг, өөрийнхөө мөрөөддөг зүйлсийн төлөө тэмцэх, өөрийнхөө дуртай зүйлийг дэргэдээ ойрхон байлгах гэх мэт. Энэ нь аз жаргалтай мөчүүд болно. Аз жаргалтай мөчүүдийн давтамж, хоорондын зай нь ойрхон байхыг магадгүй аз жаргал гэнэ байх. Жишээ нь: Ямар нэгэн зээл төлөхөө хойшлууллаа гээд тэр нь чамд аз жаргалыг өгөхгүй. Хэдхэн хоног сэтгэл амар байж болох ч хойшлуулсан хоног бүртээ дахиад хүү, дээрээс нь үндсэн төлөлтийн хүүгээ төлнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
 
Өнөөдөр зугтаасан болгон нь, өнөөдөр шийдээгүй хойшлуулсан асуудал болгон нь маргааш чамд төвөг болох болно. Усанд орох, хувцсаа угаах, гэрээ цэвэрлэх, ажлаа цэгцлэх, бүх зүйлээ амжуулах, зарим хойшлуулж болохгүй зүйлсээ цэгцлэх гэх мэт жижиг асуудлыг ч гэсэн барьж аваад шийдэж байх хэрэгтэй. Дээрээс нь мэдрэмж чухал. Хэрэгтэй хэрэггүй яриа, хэрэгтэй хэрэггүй хүмүүс, хэрэгтэй хэрэггүй хүмүүст цагаа гаргах, хүмүүст өөрийгөө ойлгуулахын төлөө хичээх гэх мэт. Аз жаргалтай хором мөч бүрээ өөрөө бүтээх хэрэгтэй. Хүмүүс чиний өмнөөс аз жаргалыг бүтээж чадахгүй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал