Бид нар хэн нэгний төрсөн өдөр дээр очлоо гэж бодоход зовлонгоо биш жаргалаа хуваалцах гэж цуглардаг. Хүн амьдралдаа тохиолдсон зовлонгоо ганцаараа үүрч, үүлээ эдэлж дуусгадаг. Харин аз жаргалыг бусадтай хуваалцаж болдог. Түүнд тохиолдсон баяр хөөрийг бусад хүмүүс мэдэрч баярладаг.
Төрсөн өдрөөрөө дараах зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ хийгээрэй. Өөртөө тохиолдсон дурсамжтай сайхан зүйлсээ ярилцаж, аз жаргалтай зүйлээ ярилцаарай. Ирээдүйд мөрөөдөж байгаа, мөрөөдлөө илүү бодитой зорилго болгож байгаа талаараа ярилцах. Мөн нэг нэгэндээ тусалж зураг зурах, гэртээ их цэвэрлэгээ хийх, сайхан амттай хоол хийж идэх, цэцэг жимсээр ширээгээ чимэглэж, алдаа байвал уучилж, өөрийнхөө дутагдалтай талыг хүлээн зөвшөөрч засвал илүү зохилтой. Иймээс төрсөн өдрөөрөө зөвхөн аз жаргал, баяр хөөрөө хуваалцдаг өдөр гэж ойлгоорой гэж зөвлөмөөр байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ