Эр хүний ноён нуруу гэдэг бол зовлонтой учирч, бэрхшээлтэй учирч түүнийг давж гарахад өнгө зүс орж, улам жавхааждаг учраас эр хүний ноён нуруу юм . Эр хүнд хатуу үг хэлэх тусам үг даадаг болж, илүү ухаалаг, хэрсүү болдог байна. Эм хүний хатан нуруу гэдэг нь байгаль эх, гоо сайхан, аливаа юмсыг тогтон бүрэлдэх шалтгаан байдаг учраас хатан нуруу гэдэг байна.
Эмэгтэй хүнийг хүндлэх нь дагаад байгаль эхийг, газар дэлхийгээ хүндэлж байгаа хэрэг. Тиймээс эр хүнд хатуу үг хэлж болдог, эмэгтэй хүнд болдоггүй нь ийм учиртай. Манайхан яагаад эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах ёстойгоо тэр бүр мэддэггүй. Эмэгтэй хүнийг хүндэлснээр эр хүн өнгө орж, ажил төрөл, харилцан ярианы шороон махбод сэргэдэг. Эр хүний ачаанаас хөнгөлж туслах тусам хийморь нь унадаг нь зориулалтын юмыг зориулалтаар нь байлгахгүй байна гэсэн үг юм.
Баярлалаа
Шинэ мэдээ