Өнөөдөр таагүй муу муухай зүйлээсээ салдаг өдөр. Фэнг Шүйд энэ өдрийг модон махбодтой өдөр гэж нэрлэдэг. Иймээс дотуур хувцсаа шинэчилж, таагүй муухайг нь хаяарай. Биеийн болон нүүрний арьсыг гуужуулж, ямар нэгэн тос арилгах хэрэгтэй.
Дотуур хувцсаа шинэчилж, таагүй муухайг нь хаяснаар таныг огт боддоггүй, таны төлөө биш, үргэлж таныг шүүмжилж байдаг хүмүүсээс салах болно. Биеийн болон арьсаа гуужуулснаар, дахин төрж, муу муухай бүхэн ард хоцорлоо гэсэн утгатай. Ямар нэгэн тос арилгах гэдэг нь зуухны ойролцоо үсэрсэн, наалдсан тос гэх мэт ойр хавийн тосыг арилгах нь гэрийн гал голомтод наалдсан таагүй зүйлүүдээс салж, гэр нь дахин цэнэглэгдэх гэсэн утгыг илэрхийлдэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ