Үргэлж эерэг, сайн сайхан зүйлс, урам зориг өгөх ишлэлд, хэн нэгний ухаантай яриаг битгий сонсож байгаарай. Энэ нь дарамт болж эхэлдэг. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш болж, өөрийгөө голох, орчиндоо сэтгэл хангалуун биш, яаж хэрхэн шийдэхээ бодож байхын оронд чамайг сэтгэл гутралд оруулдаг.
Хэрэгтэй гэсэн үедээ хэрэгтэй чиглэлээ олж сонсож, тэр талаар илүү дэлгэрэнгүй судалж байх хэрэгтэй. Байнгын сайн байж эерэг бодолтой байх гэсэн тэмүүлэл нь эргээд чамайг уйтгартай, ядарсан байдалд оруулдаг. Иймд заримдаа этгээд сонин зүйл, огт өмнө сонирхож байгаагүй зүйлд цаг заваа зориулж шинэ ертөнцийг өөртөө нээж байх нь чамд гайхалтай өсөн дэвшилт, өөдрөг байдлыг нь эргүүлж авчрах болно.
Өөрийгөө хамгаалж илүү өөрийн гэсэн бодолтой, итгэл үнэмшилтэй байгаарай гэж хэлэх гэсэн юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ